Нийт нутгаар шороон шуургатай байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-16 10:45:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийт нутгаар салхи 14-16м/с, зарим үед 18-20м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШГ-аас малчид ард иргэдэд анхаарууллаа.

Энэ сарын 19-нд ихэнх нутгаар салхи түр зуур 14-16 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 16-нд Хангайн уулархаг нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орох бол бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16,19-нд ихэнх нутгаар, 10-15м/с, зарим үед 18-20м/с, 20-нд нутгийн өмнөд хэсгээр 10-12м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Цаашдаа дулаарч хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан, Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус байна. Харин Эхийнголын нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх бол 21, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх юм байна.

Холбоотой мэдээ