Батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-03 14:50:00

МОСКВА. /TASS/. АНУ болон Литва улс батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зуржээ. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалахын яам твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Баримт бичигт АНУ-ын Батлан хамгаалахын сайдын олон улсын аюулгүй байдал эрхэлсэн туслах Кэтрин Уилбаргер, Литва улсын Батлан хамгаалах яамны газрын дарга Робертас Сапронас нар гарын үсэг зуржээ.  


Хоёр улсын батлан хамгаалахын салбарт өрнүүлж буй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хамтарсан сургууль хийх, Балтийн тэнгисийн бүс нутагт аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах, кибер аюулгүй байдлын хүрээнд нөөц боломжоо нэмэгдүүлэхийг энэхүү стратегийн хамтын ажиллагааны баримт бичигт тусгасан байна.


АНУ 2014 оноос хойш Литва улстай батлан хамгаалахын салбарт явуулсан хамтын ажиллагааны хүрээнд 80 сая орчим ам.долларын хөрөнгө оруулт хийжээ. Литва улс энэ хугацаанд АНУ-ын батлан хамгаалахын бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад 200 сая гаруй ам.долларыг зарцуулсан байна. 

Холбоотой мэдээ