Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн санааг тусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 20:02:53

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, онол, арга зүй бүхий шинэ бүтээл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх нөхцөлийг хангах, тухайн ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Тус аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй учраас,  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой иргэдийн илтгэлийг хүлээн авч шилдэг илтгэлүүдийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулах ажээ.

Илтгэлүүд нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, үр дүнтэй шинэлэг санааг дэвшүүлсэн байх шаардлагатай юм.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд