Бичигтийн хад аялал жуулчлалын үзмэр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-22 10:20:55

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байдаг Бичигтийн хад бол хүн төрөлхтний чулуун зэвсгийн үед амьдарч байх үеийн ул мөрийг шингээсэн хуучны бичээс, дурсгалтай өвөрмөц хад юм.

Ихнартын байгалийн нөөц газрын нэгээхэн хэсэг болсон  энэ хаданд нь  чулуун зэвсгийн үеэс  хүн, ан амьтан ялангуяа аргаль, янгиртай хамт амьдарч ирснийг батлах зураг дүрс, хуучны сүг зураг,бичээс олонтаа байдаг аж.

Үзүүр нь дээшээ тэнгэр лүү нарийсч сунаж тогтсон  энэ хадыг гадаад дотоодын аялагчид, жуулчид заавал үздэг бөгөөд  орон нутагтаа аялал жуулчлалын үнэтэй үзмэрийн нэг болжээ.  Үүнээс гадна тус сумаас 13 дугаар зууны үед хамаарах хатны  хэд хэдэн булш, хиргисүүр, архелогийн үнэт олдвор олдож байсан юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ