Урлаг спортын их наадам Сэлэнгэ аймагт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-22 22:58:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ. Төвийн бүсийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий “Урлаг, спортын их наадам” Сэлэнгэ аймагт болж байна. 

Энэ сарын 21-ний өдөр урлагийн тоглолтоор эхэлсэн энэхүү үйл ажиллагаа өнөөдөр спортын наадмаар үргэлжилж байна. Энэ жил гурав дахь жилдээ болж буй эл наадам нь байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ багш нарынхаа авьяасыг хөгжүүлж, олон нийтэд сурталчлан таниулах зорилго агуулдгаараа онцлогтой аж.  

“Урлаг, спортын их наадам”-д оролцогч Сэлэнгэ, Зүүнхараа, Шаамар, Дархан-Өргөө, Төв аймгийн Баянчандмань, Заамар, Дархан-Уул аймгийн МСҮТ болон политехникийн коллежуудын захирлуудыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн боловсрол, сургалтын орон нутгийн салбар зөвлөлийн дарга Б.Нарантуяа хүлээн авч уулзан хамтын ажиллагаанд амжилт хүслээ. Энэ үеэр аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Төвийн бүсийн Арга зүйн Төвийн менежер Х.Уянгыг шагнасныг тэрээр гардуулан өгсөн юм. Тус үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Төвийн бүсийн арга зүйн төв, Сэлэнгэ аймаг дахь МСҮТ, Шаамар сум дахь МСҮТ, Зүүнхараа политехникийн коллеж хамтран зохион байгуулж байна.

Энэхүү урлаг, спортын их наадамд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн МСҮТ-ийн багш нар хамрагдаж байгаа бөгөөд тэд спортын төрлүүдээр өрсөлдөж байна. 

Холбоотой мэдээ