Манай 10 жүдоч Тбилист хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dotood_editor@montsame.mn
2016-03-19 15:28:30

Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Рио-2016” зуны олимпийн эрхийн оноо олгох Гран при тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд манай улсаас эрэгтэй 6, эмэгтэй 4, нийт 10 бөх хүч ээ сорино.

Тэд ирэх мягмар гарагт эх орноосоо мордоно. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга Х. Цагаанбаатар баг тамирчдаа ахлаж Гүрж улсыг зорино.

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатар /Булган аймгийн Хангал сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, 2014 оны дэлхийн аварга, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальтай/, гавьяат тамирчин Д.Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, "Багануур" ХХК, "Женко" клубийн бөх, ДАШТ-ий мөнгөн медальтай/, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр /Баянхонгор аймгийн Өлзийт сум, "Женко" клубийн тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальтай/, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар /Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, багийн ДАШТ-ий хүрэл медальтай/, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн /Увс аймгийн Малчин сум, "Женко" клубын тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/, ОУХМ Б.Сугаржаргал нар барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон /Өвөрхангай аймгийн Богд сум, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, "Женко" клубын тамирчин/, 63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг /"Женко" клубын тамирчин, багийн ДАШТ-ий мөнгөн медальт/, 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал /"Женко" клубын тамирчин, багийн ДАШТ-ий мөнгөн медальт/, -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд /Архангай аймаг, "Женко" клубын тамирчин/ нар тус тус хүч үзнэ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ