Галын аюулгүй байдлыг хангах үзлэг шалгалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-02-12 19:05:20

Говьсүмбэр/МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг сар шинийн баярын өмнөхөн Сүмбэр, Баянтал, Шивээговь суманд зохион байгууллаа.

Нийт 486 өрхөд үзлэг шалгалт явуулахад өөр төрлийн цахилгаан утсыг холбосон, үнс нурмыг таглаагүй саванд шатамхай зүйлд ойр хадгалсан, пийшин зуухыг галлагаатай үед хараа хяналтгүй орхисон, мэргэжлийн бус хүнээр цахилгаан холбох, угсрах ажил хийлгэсэн зориулалтын бус, ачаалал даахгүй цахилгаан утас хэрэглэх зэрэг зөрчил нийтлэг байжээ.

Албаныхан нийт 278 зөрчил илрүүлж 98 зөрчлийг газар дээр нь арилгуулж 180 зөрчлийг эргэж шалгах хугацаатай үүрэг чиглэл өгсөн байна.

Мөн 1874 хүнд Галын аюулгүй байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хуулийн талаар мэдээлэл хийж, галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны материал тараажээ.

Холбоотой мэдээ