Криштиану Роналдуд 21,6 сая ам.долларын торгууль ногдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-23 11:23:02
Yesukheitumur Tumurbaatar

МАДРИД. /NHK/. Испанийн Мадрид хотын шүүх Португалийн хөлбөмбөгийн од Криштиану Роналдуд 21,6 сая ам.долларын торгууль ногдуулжээ.


Алдарт хөлбөмбөгчинг Реал Мадрид клубт тоглож байхдаа татвараас санаатайгаар зайлсхийсэн гэдгийг баримтаар нотолж, тохирох шийтгэлийг ногдуулсан нь энэ аж. Улмаар Криштиану Роналду 23 сар хоригдох шийтгэлээс зайлсхийхийн тулд 21,6 сая ам.долларын торгуулийг төлөхөөр болсон байна.

 

Тэрбээр өмнө нь, 2015 онд мөн л татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдан 13.5 сая еврогийн торгууль төлж байсан юм. 

Холбоотой мэдээ