Агаараас аврах ажиллагааны хамтарсан сургууль хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-03 16:57:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын харьяа нийслэлийн аврах 105-р ангийн аврагчидтай хамтран  “Агаараас аврах ажиллагаа явуулах нь” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа.



Өнгөрөгч 12 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Тахилт дахь Үндэсний аврах бригадын сургалтын төвд зохион байгуулсан дээрх дадлага сургуульд Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах анги 105-ын  60 гаруй алба хаагч оролцож, өндрөөс олсоор буух, нисдэг тэрэгнээс заагдсан бүсэд аврагчдыг олсоор буулгах, нисдэг тэрэгний татагч төхөөрөмжөөр аврагчийг буулгах, өргөх ажиллагааны дадлага сургууль хийв. 




Холбоотой мэдээ