Хөрөнгийн бирж 1 сая 236 253 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-18 18:23:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 1,143,802,599 төгрөгийн үнийн дүн бүхий 1,236,253 ширхэг хувьцаа арилжсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 10 компанийн хувьцааны ханш буурч 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Жинст Увс" ХК-ийн JIV хувьцаа 10.72 хувиар, "Шарын Гол" ХК-ийн SHG хувьцаа 4.41 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако Түлш" ХК-ийн NKT хувьцаа 12.07 хувиар, "АйТүүлс" ХК-ийн ITLS хувьцаа 5.80 хувиар буюу хамгийн их уналттай байлаа. ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 7,710 ширхэг үнэт цаасыг 795.8 сая төгрөгөөр арилжаалсан байна. Энэ өдөр "TOP 20" индекс 0.19 хувиар өсч 20459.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,408,057,049,737.47 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

Холбоотой мэдээ