Завханд 24 цаг пост ажиллуулж байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 16:19:50

Завхан аймагт 24 цагийн хугацаатай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Учир нь 2016 оны гуравдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд ихэнхи нутгаар цас орж салхи 18-20 м/сек зарим үед 24 м/сек хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байна. Иймд хот хооронд болон орон нутагт зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны 3-р сарын 3-ны өдрийн 16.00 цагаас  3-р сарын сарын 4-ний өдрийн 16.00 цаг хүртэл 24 цагийн хугацаатайгаар зогсоохыг Завхан аймгийн Авто тээврийн төвд Онцгой байдлын газраас мэдэгджээ. Мөн Улиастай, Тосонцэнгэл сумаас гарах бүх чиглэлд 24 цагийн турш пост ажиллуулж байна.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ