Кирсан Илюмжинов 2018 онд нэрээ дахин дэвшүүлнэ

Дэлхийд | Спорт
jargal@montsame.mn
2016-03-04 14:04:08

МОСКВА. /TASS/. Кирсан Илюмжинов 2018 онд Олон улсын шатрын холбооны /FIDE/ ерөнхийлөгчийн албан тушаалд дахин нэрээ дэвшүүлэхээ мэдэгджээ.

“2018 онд Олон улсын шатрын холбоог тэргүүлэх эрхийн төлөө өрсөлдөхөөр дахин нэрээ дэвшүүлнэ” гэж Илюмжинов хэлсэн байна.

Одоогийн байдлаар “FIDE”-гийн ерөнхийлөгчийн үүргийг Георгиос Макропулос түр гүйцэтгэж байгаа юм. Тэрбээр АНУ-ын Сангийн яам Илюмжиновт хориг арга хэмжээ авсны улмаас “FIDE”-гийн ерөнхийлөгчийн зөвлөл Илюмжиновын бүрэн эрхийн хугацааг түр зогсоосонтой холбоотойгоор тус холбооны ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх болжээ.

Сирийн Засгийн газрын болон тус улсын Төвбанкны өмнөөс, мөн ашиг сонирхлынх нь төлөө ажиллаж, эд материалын тусламж үзүүлсэн гэж Америкийн Сангийн яам Илюмжиновыг буруутгаж байгаа аж. Илюмжиновын бүрэн эрхийг гуравдугаар сард “FIDE”-гийн ээлжит зөвлөл болох үед сэргээж магадгүй гэж урьд нь мөн мэдээлжээ.

Кирсан Илюмжинов тус холбоог 1995 оноос хойш удирдаж байгаа бөгөөд одоогийн бүрэн эрхийн хугацаа нь 2018 онд дуусна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ