“Нарантуул” худалдааны төвд гал гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-03-03 09:17:46

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Нарантуул" Олон улсын худалдааны төвд шөнийн 03:00 цагийн үед тус захын бөс барааны хэсэгт гал гарчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас галын талаар тодруулахад, "03:36 цагт галын дуудлага ирсэн. Дуудлагын дагуу анги бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраалаа. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" гэв. 

Бөс барааны тасаг нь гадаа талбайд байрладаг ч худалдаа эрхлэгчид бараагаа лангуун доороо хадгалдаг учраас ийнхүү гал өргөн хүрээг хамран ассан аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ