Сайд Л.Пүрэвсүрэн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-16 16:53:58

Норвеги Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тус улсын СН Пауэр компанийн гүйцэтгэх захирал Т.Лиентэй уулзаж, сэргээгдэх эрчим хүч, түүний дотор усан цахилгаан станц байгуулахад тус компанитай манай тал хамтран ажиллах асуудлыг хөндөн ярилцав.

Гүйцэтгэх захирал Т.Лиен Монгол Улсад үйл ажиллагаагаа өргөтгөх боломжийг судлахаа нотлоод Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг судлан үзэхээ илэрхийлэв.

Норвеги Улс эрчим хүчнийхээ нийт хэрэглээнийхээ 99 хувийг сэргээгдэх эрчим хүч буюу усан цахилгаан станцаас гарган авдаг, энэ салбарын технологи, туршлагаараа дэлхийд тэргүүлдэг орон бөгөөд СН Пауэр компани нь Зүүн Азийн зарим оронд усан цахилгаан станц барих төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн компани юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд