Бусдад туслахаар судалгааны баг бүрдүүлжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-02-29 13:59:48
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэтийн эзэд” ТББ үйл ажиллагаагаа сагсан бөмбөгийн супер лигийн “Бүх оддын тоглолт”-оор эхлүүллээ.

Тодруулбал, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран дээрх тоглолтыг энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Тоглолтоос олсон орлогыг дөрвөн сартай н.Хоовонгийн эмчилгээний зардалд зарцуулна. Тоглолтын тасалбарыг 10 мянган төгрөгөөр борлуулсан бөгөөд  орлогын тодорхой хувийг бяцхан хүүд өгөх ажээ.

“Эрдэнэтийн эзэд” ТББ-д Эрдэнэт хотод төрж өссөн соёл, урлаг, спортын алдартнууд гишүүнээр элсжээ. Өнөөдрийн байдлаар 147 гишүүнтэй тус байгууллага олон төрлийн судалгаа хийхээр төлөвлөсөн байна. Эхний судалгаа нь эмчилгээний зардалгүй, хүнд өвчтэй  бяцхан хүүд чиглэсэн байна. Дашрамд дурдахад, дээрх төрийн бус байгууллага бусдад туслахаар судалгааны баг бүрдүүлжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ