НИТХ-ын ээлжит хуралдааныг товлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар/МОНЦАМЭ/
НИТХ-ын
Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гаригт
хуралдаж НИТХ-ын ээлжит XVIII хуралдааныг есдүгээр сарын 28-ны өдөр
хуралдуулахаар товлолоо.
Тэргүүлэгчдийн
хуралдаанаар мөн “Журам
шинэчлэн батлах тухай” 2018 оны 56 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэж НИТХ-ын тэргүүлэгчдийн 2018
оны 56 дугаар тогтоолын дагуу ХЗДХЯ-нд Жижиг дунд үйлдвэрийн тухай журмын
төслийг бүртгүүлэхээр явуулсны дагуу тус яамнаас ирүүлсэн дүгнэлтийн дагуу НИТХ-ын тэргүүлэгчдийн 2018
оны тавдугаар сарын 3-ны өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцлоо.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Тэргүүлэгч
С.Амарсайхан, П.Баярхүү, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Д.Мөнхжаргал, Ц.Байгалмаа
нар оролцов.