Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд анх удаа онлайнаар оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 10:40:15

Хүнс хөдөө аж ахуйн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран “Xөдөө аж ахуйн биржийн арилжаанд хоршоо-анх удаа” арга хэмжээг зохион байгууллаа.

Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мэнджаргал, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХ-ийн Логистик барааны албаны дарга Ж.Эрдэнэболд болон холбогдох албаны дарга, мэргэжилтэн, хоршооны гишүүд оролцож биржийн арилжаатай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн юм.

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах “Хотол таван эрдэнэ хоршоо” нь Хөдөө аж ахуйн биржийн холбогдох дүрэм журмыг даган мөрдөж, шалгуур үзүүлэлтийг хангаснаар Хөдөө аж ахуйн биржийн анхны байнгын бус гишүүнээр бүртгэгдэж 2 дугаар сарын 22-ны өдөр онлайн хэлбэрээр арилжаанд оролцоо. Уг арга хэмжээг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд Өмнөговь аймаг анхдагч нь болсон юм. Биржийн арилжаанд тэмээ, хонины ноос, ноолуур, хөөвөр зэргээр оролцож болох юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ