Налайх, Орбитын замыг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-22 12:45:16

Энэ жил нийслэлийн төсвөөс 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийх бөгөөд  нийслэлд авто замаас илүү гүүрэн байгууламж  хийхээр төлөвлөжээ. 

Авто замын шинэчлэлээр Замын цагдаагийн уулзвар, Яармаг, Сонсголон, Баянзүрхийн товчоо гэсэн дөрвөн газарт томоохон гүүр барина. Тэрчлэн БНХАУ-ын  хөнгөлөлттэй зээлээр Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэлх 17.7 км авто зам барих ажлыг эхлүүлнэ. Налайхын замын шинэчлэлийг  эхлүүлэхийн тулд эхний ээлжинд Хятадын банкнаас тендер зарлана.  Мөн Толгойтын 3.5 км, Орбитын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто замыг энэ жил барьж эхэлнэ. Энэ бүх бүтээн байгуулалтад нийслэлийн төсвөөс гадна улсын төсвөөс ч  хөрөнгө оруулах юм байна. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ