14.4 их наяд төгрөгийн хөрөнгө ил болжээ

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2016-02-15 14:43:16

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжих хугацаа 5 хоногийн дараа энэ сарын 20-нд дуусна.

Өнгөрсөн оны 8 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн дээрх хуулийн хүрээнд одоогийн байдлаар аж ахуйн нэгжүүд 14.4 их наяд төгрөгийн хөрөнгө ил болгожээ. Анх хууль батлах үед 6-7 их наядын хөрөнгө ил болно гэж таамаглаж байсан бол эдүгээ улсын төсвөөс хоёр дахин их хэмжээний “сүүдрийн” эдийн засаг ил болсон гэсэн үг юм.

Анх УИХ уг хуулийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд дагаж мөрдөхөөр баталсан ч хуулийн хэрэгжилт сайн байсан тул энэ сарын 20-н хүртэл сунгасан билээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ