“Мөрөнд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд 80 гаруй үйлдвэрлэгч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 23:06:04

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд 80 гаруй үйлдвэрлэгч оролцлоо.

Мөрөн сумын хэмжээнд 2016 онд “Өрх гэр бүл баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгосон бөгөөд  Мөрөн суманд үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэвийн боов, цагаан идээ, еэвэн, боорцог, монгол дээл, гутал, тавгийн идээний цар, ноос ноолууран бүтээгдэхүүнээрээ оролцсон байна. Энэ үеэр иргэд хэвийн боов, цагаан идээ хамгийн их эрэлттэй борлуулалт сайн байгааг худалдаачид хэлж байлаа. Үзэсгэлэнд оролцож буй баялаг бүтээгч иргэдээ дэмжих зорилгоор ямар нэгэн талбайн хураамж төлбөр авахгүй байгаа нь үзэсгэлэн худалдаанд олон иргэд оролцох боломжийг олгосон ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ