“Сүмийн нуга” хоршоо тэргүүний тариаланч хамт олноор тодорлоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-02-04 10:10:45
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн “Аймгийн сайн малчин”, “Тэргүүний тариаланч”, “Тэргүүний тариаланч хамт олон” шагналаа гардаж авлаа.

Аймгийн “Сайн малчин”-аар Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Б.Золбоот, “Тэргүүний тариаланч”-аар Жаргалант сумын Улаантолгой багийн өрхийн тариаланч Ц.Хасгаа, С.Амартүвшин, “Тэргүүний тариаланч хамт олон”-оор Баян-Өндөр сумын “Сүмийн нуга” хоршоо, Жаргалант сумын “Хан угтаал” ХХК шалгарлаа.

Мөн аймгийн ИТХ-ын дээд шагнал “Цагаан арслан” цомоор “Ургамал Энх”, “Бүтлийн Ундрага” ХХК-ийг шагнаж, соёрхолын хамт гардуулав. Мөн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч дөрөв, хувиараа зоорь барьсан 10, хүлэмж барьсан  долоон иргэнийг шалгаруулж  шагналыг нь өглөө.

 Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ