Олон нийтийн цагдааг сайн ажиллуулдаг туршлагыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-02 12:38:23

ЦЕГ-т цагдаагийн удирдах ажилтны зөвлөлгөөн үргэлжилж байна. Ажлынхаа туршлага, шинэлэг ажлаас нь энэ үеэр онцолж, дэмжүүштэй туршлагыг ч ярилцав. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар олон нийтийн цагдааг сайн ажиллуулж байна. 

Тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар олон нийтийн цагдаагийн ажилтны урамшууллыг 280 мянган төгрөг болгохоор шийджээ. Энэ нь нутгийн өөрөө удирдах байгууллага гэмт хэрэг зөрчлөөс урьчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулахад хэсгийн байцаагчийн удирдлаганд олон нийтийн цагдаагийн ажилтныг хариуцсан багийн нутаг дэвсгэрт дэмжиж буй сайхан эхлэл юм. 2015 онд Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 30 орчим сая төгрөгийн урамшуулал олгосон байна. Ингэснээр олон нийтийн цагдаа  цалингийн доод хэмжээ буюу сарын 192.000 төгрөгийн урамшуулал авчээ. Мөн улиралд нэг удаа 5-20 хувийн урамшуулалтай.  Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Сар шинэ”, “Илрүүлэлт-Оргодол 2015”, “Цахим тоглоом”, “Галт тэрэг”, “Тамхины аян”,”Ногоон гэрэл цагаан шугам”, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон – 2”, “Гэр оронгүй тэнэмэл иргэн-3” зэрэг 16 удаагийн ерөнхий, 84 удаагийн тусгай, 8 удаагийн нэг бүрчилсэн арга хэмжээг зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцон ажилласан ахиц нэлээд гарчээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ