ЕХ хориг арга хэмжээний хугацааг сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-15 10:52:45

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Украины хямралтай холбогдуулан авсан хориг арга хэмжээгээ зургаан сараар сунгаж байна гэж ЕХ мэдэгдэв.

“Одоогийн байдалд үнэлэлт, дүгнэлт хийсний эцэст хориг арга хэмжээний жагсаалтад орсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд болон хориг арга хэмжээний нөхцөлд өөрчлөлт оруулахгүй боллоо. Харин нас барсан нэг хүнийг хар данснаас хассан” гэж ЕХ-ны Гадаад хэрэг, олон улсын харилцааны асуудал хариуцсан сайд нарын зөвлөл мэдэгдэлдээ дурджээ.

149 хувь хүн, 37 аж ахуйн нэгжид авсан виз болон эд хөрөнгийг битүүмжлэх хориг арга хэмжээг 2016 оны гуравдугаар сарын 15 хүртэл сунгалаа гэж мэдэгдэв.

Хар дансанд орсон хүмүүсийн дунд ОХУ-ын Улсын Думын гишүүд, албан хаагчид, Украин болон Крымын газар нутагт ажиллаж буй иргэд байна. Мөн Украины зүүн нутаг, Крым дэх аж ахуйн нэгжүүд болон ОХУ-ын компаниуд хар дансанд оржээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд