“Хөвсгөл цом-2016” тэмцээнд 330 гаруй өсвөрийн жүдочид өрсөлдлөө

ОРОН НУТАГТ | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 12:40:20

Монголын Жүдо бөхийн холбоо, Хөвсгөл аймгийн Жүдо бөхийн холбооноос хамтран анх удаа “Хөвсгөл цом-2016” тэмцээнийг Мөрөн хотод амжилттай зохион байгуулагдаж тус аймгийн 10 баг, Булган, Орхон, Архангай аймаг болон  нийслэлийн 19  багийн 330  гаруй өсвөрийн жүдочид хурд хүч авхаалж самбаагаа сорьлоо.

Тэмцээнд нийлбэр дүнгээр Хөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газрын баг, Орхон аймгийн Биеийн тамир спортын газрын баг, Хангарьд клудын баг тамирчид тэргүүлжээ. Тус тэмцээн нь ирэх 3 сард болох Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл, их сорилго боллоо гэдгийг тамирчид хэлж байлаа.

Б.Гантуяа

 

 

 

Холбоотой мэдээ