Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчирыг нэг дор харах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-01-20 09:34:28

ВАШИНГТОН. /Sputnik/. Одон орон судлал сонирхогчдод дуулгах сайхан мэдээ! Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гараг өнөөдрөөс эхлэн нэгэн зэрэг харагдаж эхэлнэ.

Дээр дурдсан таван гарагийг нэг дор энгийн нүдээр харж болох бөгөөд энэ нь АНУ-ын зүүн нутгийн цагаар нэгдүгээр сарын 20-ны өглөөний 06:30-д эхэлнэ. Харин Буд гараг нарны өмнө хамгийн түрүүнд гарч ирнэ. Нар 7:32-д мандана.

Хэрвээ цаг агаар таатай байвал гарагуудын давхцалыг харж болох ажээ.

Оройд Бархасбадь гараг хамгийн түрүүнд, араас нь Ангараг, Санчир, Сугар гарах бол Буд гараг орой хамгийн сүүлд, өглөө хамгийн эрт харагдах ажээ.

Бүх гарагийг дурангийн тусламжгүйгээр харах боломжтой боловч Буд гарагийг дурангаар харвал илүү сайн харагдана. Эдгээр гараг дундаас Сугар хамгийн тод харагдах бөгөөд зүүн өмнөд зүг рүү харахад амархан олдоно.

Дэлхийтэй харьцангуй ойр оршдог учир эдгээр гараг нь алсад гялалзах однуудаас илүүтэй тод харагддаг. Тиймээс тэдний давхцалыг харах боломжтой гэж “EarthSky.org” мэдээлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ