Эмэгтэй боксчид багаараа тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 16:56:06

Энэ сарын 11-17 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Дорнодын эмэгтэй боксчид тэргүүн байрт шалгарлаа.

Тэднийг Монгол Улсын Гавьяат багш Е.Төмөрбатаа, түүний хүү спортын мастер, дасгалжуулагч Т.Эрдэнэбаяр нар дасгалжуулж ийн амжилтад хүрчээ. Л.Алтанцэцэг, Э.Эрдэнэтуяа, Д.Отгондалай, Н.Шинэбаяр нар улсын аваргаас алтан медаль хүртсэн бол Л.Ангараг, Ү.Шинэцэцэг, Э.Идэрхүү нар мөнгө, Ш.Тогтохбаяр, Э.Болортуяа  нар хүрэл медалийн эзэд болов.

-Дорнод нутгийнхан болоод багш, дасгалжуулагчдынхаа урмыг хугалалгүй бахархам амжилт гаргасан тамирчдадаа улам их амжилтыг хүсье.  Монгол Улсын гавьяат багш гэдэг эрхэм алдраа Төмөрбатаа маань давхар баталлаа гэж тус тэмцээний шийдвэрлэх мөчийг хараа салгалгүй үзэж сонирхсон Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар ярьж байлаа. 

Б.Туяа

Холбоотой мэдээ