Завхан аймаг хил хамгаалах ажилд тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 10:59:33

 
Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив Хил Хамгаалах байгууллагын оны тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналаар шагнууллаа.

Завхан аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн ажил нь 93.3 хувьтай дүгнэгдэж , улсын хэмжээнд хил бүхий 14 аймгаас  тэргүүн байранд шалгарчээ.  Тиймээс Хил Хамгаалах Ерөнхий газраас Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг  хангах үйлсэд идэвх зүтгэл гарган оролцож, улсын хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэн хилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Завханы Засаг даргыг “Сүлдэт багана” шагналаар шагнажээ.     

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ