Гадаад худалдаанаас 872.3 сая ам.долларын ашиг олжээ

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2016-01-15 12:47:05

Монгол Улс өнгөрсөн онд 147 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны тэнцэл 872.3 сая ам.долларын ашиг олжээ.

Энэ нь 2014 оны мөн үеэс 334.7 сая ам.доллар буюу 62.2 хувиар өссөн үзүүлэлт юм. 2015 оны эргэлт гадаад худалдааны нийт барааны эргэлт 8.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүний 4.7 тэрбум ам.долларыг экспорт, 3.8 тэрбум ам.долларыг импортын бүтээгдэхүүн эзэлжээ.

2015 онд импортын хэмжээ 1.4 тэрбум ам.доллараар буурсан байна. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан иргэдийн автомашин худалдан авах боломжгүй болж, хилээр нэвтрэх автомашины тоо эрс буурчээ. Энэ нь импортын хэмжээ буурахад голлон нөлөөлжээ.

Ч.Ариунболд 

Холбоотой мэдээ