Хилийн манаанаас оргосон алба хаагчдыг саатуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-07 10:40:18

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байрлах хилийн цэргийн дугаар ангийн ахлах байлдагч Г, Б нар энэ сарын 06-07-нд шилжих шөнө хилийн манаанд гарч байхдаа оргосныг Хилийн тагнуулын алба, цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, Орхоны гүүрэн дээр саатуулсан талаар ХХЕГ-аас мэдээллээ.

Тэд Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ сумаас 2015 оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд татагдсан бөгөөд оргох үедээ зэвсэг, морин уналга, холбооны хэрэгсэлтэй явсан бөгөөд оргох замдаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат иргэний тээврийн хэрэгслийг дээрэмдэн зугатсан байна.

ХХЕГ-аас тусгай бүлэг байгуулан алба хаагчдын оргох болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ