Энэ онд дэлхийн эдийн засаг 2.9 хувиар өснө

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-01-07 10:16:34

ВАШИНГТОН. /Sputnik/. Энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт 3.3 хувьтай байна гэсэн таамгаа Дэлхийн банк бууруулж, 2.9 хувь болголоо.

Өнгөрсөн жил дэлхийн эдийн засгийн өсөлт 2.4 хувьтай байсан бөгөөд энэ үзүүлэлт 2016 онд нэмэгдэнэ гэж Дэлхийн банк таамаглаж байна.

2016 онд хөгжиж буй орнуудын эдийн засаг 4.8 хувиар, АНУ-ынх 2.7 хувиар, еврогийн бүсийн орнуудынх 1.7 хувиар өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн банк мэдэгдэлдээ дурджээ.

Харин БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2016 онд өнгөрсөн жилийнхээсээ буурч, 6.7 хувьтай байх төлөвтэй байгааг тус байгууллага мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ