Орхон аймаг шинэ жилийн арга хэмжээндээ 13 сая төгрөг баталжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-31 10:26:32
oyuka_hu@yahoo.com

Орхон аймаг он солигдох үдшийн цэнгүүнд 13 сая төгрөг зарцуулна. Уг нь 40 сая төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам баталж өгөөгүй ажээ.

Иймд “Засаг даргын нөөц сан”-аас 13 сая төгрөг баталж “Амарын талбай” дахь цэнгүүнд зарцуулахаар болжээ. “Шинэ жилийн нэгдсэн арга хэмжээ”-ний үеэр урлагийн тоглолт болно. Мөн  шинэ оны эхний өдөр мэндэлсэн бяцхан үрсэд гардуулах бэлгийн зардлыг дээрх хөрөнгөөс гаргана.

Дашрамд дурдахад, 2016 оны нэгдүгээр сарын нэгэнд Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой тохионо. Эл өдрийг АИТХ-ын шийдвэрээр “Эрдэнэт хотын өдөр” болгож олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн ч үүнийг хойшлуулж Үндэсний баяр наадмын дараа тэмдэглэхээр болжээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ