Сумын харваачдын холбоо байгуулагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн Бугат сумын уугуул иргэн Р.Лхагвадорж, П.Цэрэнням нар ирэх онд болох сумынхаа түүхт 70 жилийн ойг угтаж нутагтаа сурын харваач бэлтгэх сургалтыг санаачлан хийжээ.
Тэд улсын мэргэн Д.Батмөнхийг урьж авчран сумын төвд нум сум харвааны сургалтанд 30 гаруй иргэд хамрагдан суралцсан байна. Сургалтын төгсгөлд тэмцээн зохион байгуулахад 4 дүгээр багийн иргэн З.Энхцаг тэргүүлж, 5-р дугаар багийн иргэн Х.Ганбатаа, 4 дүгээр багийн иргэн Б.Мягмаржаргал нар хоёр, гуравдугаар байрыг тус тус эзэлжээ. Мөн энэ үеэр сумын Нум сумын харваачдын холбоо байгуулж тэргүүнээр Ц.Мөнхжаргалыг сонгосон байна.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол