5000 орчим мод, бут тарилаа
Ховд/МОНЦАМЭ/ Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигаар жил бүрийн 5,10-р саруудын хоёр дахь 7 хоногийн Бямба гарагийг Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр болгон зарласан байдаг.
Бүх нийтээр мод тарих ажилд урьдчилсан дүнгээр Ховд аймгийн 1800 гаруй иргэн оролцож 5000 орчим мод тарьсан байна. Ховд хотын төвд Шинэ дулааны станц орчмын засмал зам дагуу албан байгууллагууд мод тарьсан бол Байгаль орчин аялал жуулчлалын газар байгууллагууд хотын төв доторх хашаа, хайс, саад дотор мор, зүлэг тарьж байна.
2625 өдөр