615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалжээ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг зорилтот жилийн хүрээнд малчид өвөлжөө, хаваржааныхаа дэргэд 1000 м.кв талбайд өвс тэжээл, төмс, хүнсний ногоо тарих боломжийг нээж өгсөн. Энэ дагуу 19 сумын 615 малчин өөрийн эзэмшлийн хашаа хороо, өвөлжөө бууцандаа малын тэжээлээ тариалж, урьдчилсан байдлаар 492 тонн тэжээл хураан авсан байна.
1472 өдөр