О.Гүндэгмаа дэлхийн цэргийн спортын VII наадамд түрүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Үхань хотод болж буй, дэлхийн цэргийн спортын VII наадам /World
Military Games/-ын буудлага спортын 25 метрийн гар бууны дасгалд олимпын мөнгөн
медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 590 оноогоор
түрүүлж, ОУХМ Г.Хэрлэнцэцэг мөнгөн медаль хүртлээ.
2095 өдөр