БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талын дээд хэмжээний уулзалт энэ жил болохгүй
ТОКИО. /Kyodo/. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ нарын гурван талын зөвлөгөөн энэ жил урьд нь төлөвлөсний дагуу болохгүй гэж “Kyodo” агентлаг мэдээлэв. Тус агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, гурван улсын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Токио, Сөүлийн хоорондох зөрчилдөөн саад болж байгаа аж.
1285 өдөр