Орхон аймаг 2016 оны шилдгээр тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-19 13:11:02
oyuka_hu@yahoo.com

Монголын Хэвлэл Мэдээллийн Бизнес Эрхлэгчдийн Холбоо www.bestofmongolia.mn сайт хамтран 2016 оны 12 дугаар сарын 10-31-ний өдрийг дуустал явуулсан олон нийтийн санал асуулгын дүнд  “BEST OF MONGOLIA 2016”-ын шилдгээр Орхон аймаг тодорлоо.  

Цахимаар явуулсан  санал асуулгаар давхардсан тоогоор 1.3 сая хүн хандаж, 500 мянга орчим санал өгч 650 гаруй байгууллагаас хамгийн өндөр санал авсан 66 байгууллага шилдгээр шалгарч, батламжаа гардан авлаа. 

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй эл арга хэмжээнд Орхон аймаг анх удаа шалгарч “BEST OF MONGOLIA 2016” номинацийн батламжийг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, ТЗУХ-ийн дарга  Ш.Ганболд, ХШҮДАХ-ийн дарга М.Жанболат нар гардаж авлаа.  

Б.Оюун-Эрдэнэ

 

関連ニュース