Төсөл хэрэгжихэд зарим саад гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-19 23:44:56

"Глоб интернэшнл" төрийн бус байгууллагаас санаачлан Булган аймагт хэрэгжүүлж байгаа "Сайн сургууль" хүрээнд  "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төсөл эхлээд нэлээд хугацаа өнгөрлөө.

Энэ нь сургуулийн захирал, нярав, нягтлангууд сургуульд, ангид хэрэгцээтэй эд зүйлсийг худалдан авахдаа эцэг эхчүүдтэй тэр бүр зөвлөдөггүй, төсвөө зохиохдоо мөн хэдүүлхнээ сууж байгаад зохиочихдог учраас тэр байдлыг өөрчлөх, эцэг эхчүүд багш нарыг төсөв зохиох зэрэгт татан оролцуулах зохилго бүхий үйл ажиллагаа юм.

Энэ төсөлд Булган аймгийн Булган сумын 12 жилийн 1-р бүрэн дунд сургууль, Бугат, Орхон сумдын ЕБС-ууд оролцож байгаа. Дээрх сургуулиуд төслийн багаа бүрдүүлэн ажиллаж байгаа боловч тэдэнд өөр өөрийн бэрхшээл тулгарч байна. Жишээлбэл: Булган сумын 1-р сургуулийн захирал тус төслийн багийхны ажлыг сайшаан дэмжиж байхад багш нар нь идэвх санаачилга  муутай байх, нөгөө сургуулийн захирал нь энэхүү төслийг огт дэмжихгүй байх гэх мэтчилэн хүндрэлүүд байгаа боловч бид шантрахгүй ажлаа үргэлжлүүлж төслөө хэрэгжүүлнэ гэдгээ тус төслийн гүйцэтгэх захирал н.Эрдэнэцэцэг мэдээллээ.   

                                                                                                                                                                                  П.Батням

関連ニュース