БАЯНХОНГОР: Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхээс өөрчлөгдөөгүй, харьцангуй тогтвортой байгааг Статистикийн хэлтсээс мэдээлэв.
Аймгийн томоохон худалдааны төвүүдэд хонины ястай мах кг нь 12000, ямааны мах кг нь 11000, үхрийн мах кг нь 15000 төгрөгийн үнэтэй байна. Харин адууны мах кг нь 11000 төгрөг, тэмээний мах кг нь 10000 төгрөгөөр худалдаж байна.
Шингэн сүү литр нь 7500, тараг 9000, ингэний ундаа 16000, ааруул кг нь 40-60 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол гурил 1-р зэрэг кг нь 2800, элсэн чихэр кг нь 4000, цагаан будаа кг нь 4000 төгрөг байна.
Шатахуун түгээх станцуудад бензин А-92 1 литр 2730 төгрөг, дизель түлш 1 литр 3490 төгрөгийн үнэтэй байна.
Ulaanbaatar