2026 оны дээд боловсролын байгууллагын багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-14 10:54:45

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд багшийн чадавхыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор нэг сарын хугацаатай багш, эрдэмтэн судлаачдын солилцооны хөтөлбөрийг зарласан талаар Боловсролын яамнаас мэдээллээ.


Энэхүү хөтөлбөр нь боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Чех хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд юм.

Хэрэглэгчийн эрх үүсгэн https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлөө бөглөж илгээнэ.

Мөн бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг 7577-2727 дугаарт ажлын өдөр 09:00-12:00 цагийн хооронд, бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-262916 дугаарт холбогдон авч болох аж.

Солилцооны хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас https://www.msmt.cz/ -наас авах боломжтой. 


Бүртгэл 2026 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл цахимаар явагдана.

関連ニュース