"Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр" тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-14 09:25:15

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Дэлхийн “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр” (World Diabetes Day) өнөөдөр тохиож байна.


Жил бүрийн энэ өдөр чихрийн шижин өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэх, урьдчилан сэргийлэх, хяналт, эрт илрүүлгийн ач холбогдлыг ойлгуулах, өвчтэй хүмүүст үзүүлэх тусламж, дэмжлэгийг сайжруулахад Засгийн газар, олон улсын байгууллагын анхаарлыг татахыг зорьдог.


Чихрийн шижин нь хүний биеийн нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин юм. 


Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын холбоо (International Diabetes Federation)-ны 2024 онд гаргасан таамаг мэдээллээр манай улсад 20–79 насны иргэдийн дунд 200 мянга гаруй хүн чихрийн шижин өвчтэй ч оношлогдоогүй маш олон хүн байж болзошгүй гэсэн байна. 


Одоогоор дэлхийд энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 347 саяд хүрчээ. Монголд албан бус тоогоор 60-80 мянган өвчтөн бий гэжээ. Энэ өвчнөөр жил бүр 7 сая хүн оношлуулж, 3,8 сая хүн хорвоог орхидог байна. Чихрийн шижин өвчний өвчлөл их 10 орны долоо нь хөгжиж буй улс ажээ



 





関連ニュース