С.Бямбацогт: Албаны нууц нэрээр иргэдийн мэдэх эрхийг боомилдог явдлыг таслан зогсооно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжжээ.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдааны дараа хийсэн мэдээллийнхээ үеэр хэлэхдээ, "Дээрх хуулийн төслүүдийн гол үзэл баримтлал бол албаны нууц нэрээр иргэдийн мэдэх эрхийг боомилдог явдлыг таслан зогсооход чиглэж буй" хэмээн онцлов.
Өөрөөр хэлбэл, хэн хүссэн нь дуртай үедээ тушаал гаргаж, байгууллагын мэдээллийг албаны нууцад хамааруулдаг болсон. Томоохон үнийн дүнтэй тендерүүдийг нууцад авч, гэрээ байгуулж байгаа нь төрийн албанд авлига нүүрлэх нэг шалтгаан болж байна хэмээн үзсэн тул дээрх хуулийн төслүүдийг Засгийн газар УИХ-д өргөн барихаар тогтжээ.
Одоогийн байдлаар, Засгийн газрын тогтоолоор 574 асуудлыг
нууцад авсан аж. Эдгээр асуудлыг нийтэд ил болгоно гэж ЗГХЭГ-ын дарга энэ үеэр мэдэгдэв.
Ulaanbaatar