Д.Трамп: Кофены татварыг бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-11-12 12:27:48

НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп кофены үнэ өсөж байгаатай холбогдуулан гаалийн татварыг бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.


"Бид зарим тарифыг бууруулна. Бид кофе оруулж ирнэ. Бид энэ бүхнийг маш хурдан бөгөөд хялбархан шийдвэрлэх болно" гэж Д.Трамп кофе зэрэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй АНУ-ын засаг захиргаа хэрхэн тэмцэхээр төлөвлөж байгаа талаарх "Fox News" телевизийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байна.


Өмнө нь CNN телевизээр мэдээлснээр, Трампын тогтоосон тарифын дараа кофены жижиглэнгийн үнэ өмнөх оныхоос 21 орчим  хувиар өссөн байна. Үндэсний кофены холбооны мэдээллээр, АНУ-д хэрэглэж буй кофены 99 гаруй хувийг импортолдог бөгөөд кофены үрийг Бразил (30 гаруй хувь), Колумби (18.3 хувь), Вьетнам (6.6 хувь) улсуудаас нийлүүлдэг байна.

関連ニュース