БУЛГАН: Аймгийн хадлан, тэжээлийн бэлтгэл ажил 62.7 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хадлан, тэжээл бэлтгэх ажил өнөөдрийн байдлаар 62.7 хувьтай, аймгийн аюулгүйн нөөцөд өвс 59.4 хувь, тэжээл 10.3 хувьтай ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй хүйтэрсэн байна.
Аймгийн хэмжээнд малчид 111.2 мянган тн байгалийн хадлан, 12.2 мянган тн
тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн давс хужир, шүү бэлтгэхээс
байгалийн хадлан 92.6 мянган тн, сүрэл 509 тн, ногоон тэжээл 4434 тн,
үйлдвэрийн тэжээл 994 тн, гар тэжээл 802 тн, дарш ногооны хаягдал 54 тн, давс,
хужир, шүү 5.1 мянган тн бэлтгэж 62.7 хувьтай байна.
Аймаг сумын нөөцөд 2275 тн өвс, 1971 тн тэжээл бэлтгэхээс аюулгүйн нөөцөд 1214.3 тн өвс, 171.8 тн тэжээл бэлтгэж, өвс бэлтгэл 59.4 хувь, тэжээл бэлтгэл 10.3 хувьтай байна.