Коронавирусээр халдварласан дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн 11 цагт /2020.08.30/ ээлжит мэдээллээ танилцуулсан бөгөөд дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарснаар одоо ХӨСҮТ-д коронавирусний халдвараар зургаан хүн эмчлүүлж байна.
Ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өнгөрсөн хоногт 559 хүнээс халдвар
нэмж илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолоочоос халдвар илрээгүй.
ХӨСҮТ-өөс 4 хүн эдгэрч гарсан бөгөөд одоо зургаан хүн эмчлүүлж байгаа. Биеийн байдал
нь хөнгөн байна" гэв.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусний 301 тохиолдол батлагдаж, 295 хүн эдгэрч эмнэлгээс гараад байна.
Мөн дэлхийн
улс орнуудад хичээлийн шинэ жил эхэлж байгаагийн улмаас хүүхэд залуучуудын нягтрал
нэмэгдэж, коронавирусний халдвар нэмэгдэж байна гэж онцоллоо. Их дээд сургууль, дунд сургуульд 1-2
тохиолдол илрэхэд хөл хорио тогтоож, хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх арга
хэмжээ авч байгаа аж.
Хүүхдүүд коронавирусний эх уурхай болох эрсдэл байгаа юм байна. Учир нь коронавирусний өвчлөл нь эдгэрсэн ч тархи, зүрх судасны эмгэгт хүргэж буй учраас хүүхдээ вирусний халдвараас сайтар сэргийлэх ёстой гэдгийг ЭМЯ-наас онцлов.