Сар шинийн барилдаан Бөхийн өргөөнд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-24 11:28:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны маргалдагч талууд өчигдөр уулзаж олон жилийн турш үргэлжилж байгаа маргааныг эцэс болгохоор тохиролцож санамж бичиг байгууллаа.


Энэ уулзалтаар маргалдагч хоёр талын төлөөлөл нэгдсэн ойлголтод хүрч "Ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурав. "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй бөхчүүд яруу найрагч Ү.Хүрэлбаатар зэрэг хүмүүс уг уулзалтад оролцсон байна.


Уг санамж бичигт, нэгдүгээрт, МҮБХ-ны ээлжит бус "Их Эе" хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 16-нд хууль дүрмийн хүрээнд зохион байгуулж үүсээд байгаа маргааныг шийдвэрлэх, хоёрдугаарт, "Бөхийн өргөө"-г нэн даруй нээж, Сар шинийн баярт зориулсан барилдааныг "Бөхийн өргөө"-нд зохион байгуулах, гуравдугаарт, Ээлжит бус "Их Эе"-ийн ажлын хэсгийг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахалж ажиллахаар тохиролцжээ.

関連ニュース