Худалдааны тэнцвэрийг сайжруулах, экспортын боломжийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-09 12:50:41

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын хамт тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Олон улсын худалдааны бодлогын газрын дэд дарга Х.Тамүраг энэ сарын 4-нд хүлээн авч уулзав.

 

Уулзалтын үеэр Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төслийг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд хоёр талын худалдааны тэнцвэрийг сайжруулах, экспортын боломжийг өргөжүүлэх асуудлаар талууд харилцан санал солилцов.

 

Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Олон улсын худалдааны бодлогын газрын дэд дарга Х.Тамүра Монгол Улсаас Япон Улс руу экспортлох бараа бүтээгдэхүүний төрөлжилтийг нэмэгдүүлж, Японы зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг бодлогын түвшинд дэмжин хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.

Related news