"Реал Мадрид" улирлын орлогоор шинэ дээд амжилт тогтоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-07-18 12:03:36

МАДРИД, 2025 оны долоодугаар сарын 18 /TASS/. Испанийн "Реал Мадрид" клуб улирлын орлогоор хөл бөмбөгийн клубүүдийн дунд тогтоосон дээд амжилтаа шинэчилсэн тухай тус клубийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Тоглогчдын солилцоо наймаанаас олсон орлогыг тооцохгүйгээр клубийн 2024/25 оны улирлын орлого 1.185 тэрбум еврод хүрсэн байна. Өнгөрсөн улиралд "Реал Мадрид" орлого нь 1 тэрбум еврогийн босгыг давсан анхны клуб болсон юм.


"Реал Мадрид" 2024/25 оны улиралд Тив хоорондын цом, УЕФА-гийн Супер цомын тэмцээнд түрүүлсэн. Мадридын баг мөн Испанийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлж, Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд шалгарчээ.

Related news