БАЯН-ӨЛГИЙ: Монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх "Хос бичигтэн" дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-13 13:40:41

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг чадварыг сайжруулах зорилгоор "Хос бичигтэн" дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ.


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тус хөтөлбөр нь Монгол хэлний тухай хуульд заасан 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөх ажлын бэлтгэлийг хангах зорилготой аж.


Дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх, сурах орчин, нөхцөл бүрдүүлэх, хос бичгээр бичиг баримт хөтлөх, компьютерт бичих ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттай зохион байгуулна.  


Харин шаардагдах санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилт, аж ахуйн нэгж, байгууллагын хандиваар шийдвэрлэхээр тусгажээ.


"Хос бичигтэн" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2025 он хүртэл төрийн албан хаагчдын 90 хувьд нь монгол бичиг эзэмшүүлэхээр төлөвлөж байна. 

Related news