СЭЛЭНГЭ: 21-нд бүх сумын нутгаар цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар маргааш
өдөр шороон шуургатай байна. 21-нд цас орж, цасан шуурга шуурч, хүйтний
эрч чангарч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон
шуургатай байхыг аймгийн
УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
3 дугаар сарын 19-нөөс 20-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ.
Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр хүрч шороон
шуурга шуурна. Шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө +5+10 градус
дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй.
Салхи баруунаас секундэд 7-12 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө -7-9
градус хүйтэн, өдөртөө +7+9 градус дулаан байна.
3 дугаар сарын 21-25-ныг
хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 21-нд бүх сумын нутгаар цас орж, цасан
шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи 21-нд баруун хойноос
секундэд 9-14 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Бусад
хугацаанд салхи баруунаас 4-9 м/сек.
Хугацааны эхээр агаарын
температур шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан байна.
21-нээс сэрүүсч Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -19-24 градус, өдөртөө
-9-14 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө
-4-9 градус хүйтэн байна.